ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Замболат Тедеев ярилцлага өгөхдөө Олимпын аварга тамирчинд улсаас өгдөг мөнгийг бага байна гэж шүүмжиллээ.
Тедеев “Орост олимпын аваргадаа 56 мянган ам.доллар өгдөг. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсууд дунд ч бид хамгийн бага шагнал өгдөг гэж тооцогдож байна.
Гүрж, Узбекистан, Азербайжанд шагнал маш өндөр. Хамаг сайн тамирчнаа гадаадад алдах аюул тулгараад байна. Хэрэв үнэхээр өндөр амжилт үзүүлвэл тамирчнаа урамшуул л даа. Эсвэл ямар нэг том компанид даалгачих. Тэд дуртай нь аргагүй шагнана. Бид спортын их гүрэн гээд л байдаг. Гэтэл олимпын тамирчдаа, дасгалжуулагч нараа үнэлэхгүй байна. Үнэхээр гомдолтой. Гадаадын тамирчинд болохоор сард 10 мянгаас дээш ам.долларын цалин өгнө. Харин өөрийн тамирчиндаа сард 130 мянган рубль л өгөх жишээтэй.
Би сард 130-140 мянган рублийн цалинтай. Үүнээсээ 100 мянгыг нь жолоочдоо өгдөг. Фабио Капелло ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч байхдаа жилд 6 сая еврогийн цалин авдаг байсан. Ямар ч амжилт үзүүлээгүй. Харин манай чөлөөт бөх амжилт үзүүлж байна. Гэтэл шагнал алга. Хүүхдүүд бөхчүүдээ хараад “Олимп, дэлхийн аварга болчихвол санхүүгийн ямар ч асуудалгүй болох юм байна гэж боддог байх ёстой” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
буруу харьцуулалт хийж байна да, хөлбөмбөг мэтийн маш их үзэгчтэй, их мөнгө эргэлдэж санхүүжилт төвөггүй байдаг спортыг, үздэг хүн тоотой бөхтэй яаж жишэхэв дээ, бөх бол татаас авдаг спорт учир хэцүү