Голландын хөлбөмбөгийн ПСВ баг биткоиныг албан ёсоор хэрэглэхээ зарласан анхны баг боллоо.
Улсынхаа 24 удаагийн аварга тус баг криптовалютийг дэмжигчдийн эгнээнд нэгдсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард ПСВ криптовалютийн бирж Anycoin Direct-тэй хоёр жилийн хамтран ажиллах гэрээ байгуулж, ивээн тэтгэлтийн хөрөнгөө биткоиноор авсан.
Багийн захирал Франс Янссен Bitcoin Magazine-д ярилцлага өгөхдөө “Криптовалют дэлхий дахинд ирээдүй, маш олон боломж авчирна. Бид итгэж байна. Брейнпортийн төвд оршдог багийн хувьд манай баг үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж байдаг. Криптовалют бол ирээдүй юм” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )