Москва хотод болж байгаа армийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр явагдлаа.
52 кг-ийн жинд манай Х.Энхмандах эзэн орны тамирчин Дмитрий Двалитай мөнгөн медалийн төлөө өрсөлдлөө.
Орос тамирчин тулаан эхлээд л дайрсан. Харин манай тамирчин туршлагаар илүүрхэж, хариу оновчтой цохисоор эхний үеийг ялсан. Хоёрдугаар үед ч мөн адил өрнөлөө. Двали залуу тамирчин тул бүх үеийн турш урагш ажиллаж, манай тамирчин хариуг нь барьсаар байв.
Сүүлийн үед ч Двали довтолсоор, ер нь бүтэн 3 үе дайрсаар тоглолтыг дуусгаж, шүүгчид түүнд ялалт өгсөн.
Двали тулааны дараа “Хоёрдугаар үеийн дараа монгол тамирчин цуцсаныг мэдрээд ялах итгэл төрсөн. Эхний хоёр үеийн дараа 1-1 тэнцэж яваа гэдгээ мэдэж байлаа. Ингээд ялахын тулд үлдсэн бүх хүчээ шавхлаа. Би энэ тэмцээнд эхний үеийг дандаа ялагдаж, сүүлийн үеүүдэд ялж байгаа. Миний стиль гэхэд болно” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )