Эхнэр, нөхөр боксчид АЛТАН МЕДАЛИЙН төлөө тулалдахаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Москва хотод болж байгаа армийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр (2021.09.24) явагдлаа.

56 кг-ын жинд Х.Энх-Амар Алжирийн Усама Морджанетэй өрсөлдөж, ур чадвар, туршлага, бүх зүйлээр илүүрхэн яллаа.
 

Финалд түүнийг ОХУ-ын Овик Оганнисян хүлээж байна. Армен гаралтай орос тулаанч хагас шигшээд Казахстаны Рустем Шауменовыг 3:2 ялсан. Гэхдээ маш булхиатай шүүлтээр ялсан гэхэд болно. Казахстаны хэвлэл Оросууд нутаг дээрээ манай тамирчныг ялагдууллаа гэж бичиж байгаа.
 


Овик Оганнисян тулааны дараа “Эхний үед казах тамирчин ялсан гэдгийг сонсоод дайрах шаардлагатай болсон. Би энд гурав тулалдлаа. Бүгд хүнд хэцүү болж байгаа ч аз миний талд байгаа” гэж ярьсан байна.

Х.Энх-Амар алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай тулалдана.

Энэ тулааны өмнө Х.Энх-Амарын төрсөн дүү Х.Энхмандах 52 кг-ын жинд эзэн орны тамирчин Дмитрий Двалитай мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, ялагдсан. 

Түүнчлэн өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдөж байгаа ОУХМ Т.Болортуул өнөөдөр армийн дэлхийн аваргын төлөө ОХУ-ын Гавьяат тамирчин Дарья Абрамоватай тулалдана.

Т.Болортуул боксчин Х.Энх-Амарын эхнэр юм. 

Тэрээр Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялснаар мөнгөн медалийн болзлоо хангасан. 

Т.Болортуулын өрсөлдөгч Дарья хагас шигшээд Бразилын Жусиена Ромеу Серкуераг шүүгчдийн саналаар ялсан юм.
 


Дарья Абрамова тулааны дараа “Дасгалжуулагчийнхаа үгийг сонсож, хэлсэн үг бүрийг нь дагасан. Шүүгчдэд хэн нь ялсан бол гэж эрэглзэх зүйл үлдээлгүй яллаа. Бид бразил тамирчныг бүрэн задлан шинжилсэн байсан. Финалд Монголын Т.Болортуултай тулалдана. Би түүнээс илүү хүчтэй. Монгол тамирчны бүх тоглолт, үе болгоныг задлан шинжилнэ. Мөн л шүүгч нарыг эргэлзүүлэхгүйгээр ялах болно. Гэхдээ ямар тактиктай тоглохоо одоо хэлэхгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Дарья Абрамова 31 настай. 2012 оны ДАШТ-ий хүрэл медальт. 2008, 2016 оны Европын аварга. 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. ОХУ-ын 4 удаагийн (2015, 2016, 2018, 2020) аварга. 2003 оноос боксоор хичээллэсэн. Өмнө нь кикбоксын тамирчин байжээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(64.119.19.237) 2021 оны 09 сарын 26

Enkhamar Delhiin avargad yvbal ilvv shuu dee!

0  |  0
Туул(202.9.40.123) 2021 оны 09 сарын 26

2 ланд нь АМЖИЛТ ХҮСЬЕ. УРАГШАА. ТА 2 ШҮҮ. ЗОРИГТОЙ БАЙГААРАЙ. ЯЛНАА.

0  |  0
haha(172.70.188.90) 2021 оны 09 сарын 25

naad muu orsuudiin narmaig neegeed ug amjilt. orsuud bol tenemel undasten

0  |  0
овид(192.82.75.236) 2021 оны 09 сарын 25

ЭнхАмар Болортуул хоёр хоёулаа маш туршлагтай боксчид шүү дээ, 20 гаруй жил бокс гэж явлаа, Гэр бүлийн хоёртоо цаашид ч ёайхан байгаасай гээд амжилт хүсье

0  |  1
Гэрэл(202.131.251.190) 2021 оны 09 сарын 25

Энхмандах ч уг нь ялсан л бх ёстой. Двалиг нутгийн дэвжээн дээр нь ялалт өгсөн

0  |  0
Баяр рүргэе(192.82.78.69) 2021 оны 09 сарын 25

Энх-Амар Болортуул нар мундаг байна. Энхмандах ч сайн тоглосон. Үзэгчийн нүдээр ОРосын Овик Оганнисян -г Казахстаны Рустем Шауменовы ялсан ш дээ

0  |  0
Top