Москва хотод болж байгаа армийн дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр явагдлаа.
56 кг-ийн жинд Х.Энх-Амар Алжирийн Усама Морджанег ялж, алтан медалийн төлөө ОХУ-ын Овик Оганнисянтай тулалдах болсон. Армен гаралтай орос тулаанч хагас шигшээд Казахстаны Рустем Шауменовыг 3:2 ялсан.
Овик Оганнисян 28 настай. 2013 оны Европын аваргын тэмцээний хүрэл медальтай. 2011 оноос ОХУ-ын шигшээ багт орсон. ОХУ-ын аварга. ОУХМ цолтой.
2012 оны УАШТ-д бүх өрсөлдөгчөө ялж, түрүүлсэн. 2013 онд Минскт болсон Европын АШТ-д хагас шигшээд Ирландын Майкл Конланд ялагдаж, хүрэл медаль зүүж байлаа. Энэ амжилтыг нь үнэлэн, түүнд Олон улсын хэмжээний мастер цол олгосон юм.
2013/2014 оны улирлаас хагас мэргэжлийн WSB лигийн тэмцээнд тогтмол оролцож байна.
Гэвч 2012 оноос хойш жиндээ улсын аварга болж чадахгүй, мөнгө, хүрэл медаль дээр бууж байгаа тамирчин юм.
Х.Энх-Амар, Овик Оганнисян хоёр 2019 оны Уханьд болсон Армийн наадамд таарч, орос боксчин ялж байв.
Сэтгэгдэл ( 1 )
АМЖИЛТ