Билял Махов зодог тайлахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Хориотой бодис хэрэглэсэн хэргээр ОХУ-ын допингийн эсрэг агентлаг РУСАДА-гаас 4 жил барилдах эрхээ хасуулсан ОХУ-ын чөлөөт бөх, сонгомол барилдааны алдарт бөх Билял Махов зодог тайлах бодолгүй байгаа гэнэ.

Түүний төлөөлөгч Тигран Аванян “Зодог тайлах тухай яриа байхгүй. Махов бэлтгэл хийхгүй байж чадахгүй тул байнга бэлтгэлдээ гарна. 2020 оны нэгдүгээр сарын 27-ноос шийтгэл эхлэж, 2024 оны нэгдүгээр сарын 26-нд дуусна. Хүмүүст боломжгүй мэт санагдаж байж болох ч Махов Парисын олимпын сонгон шалгаруултад оролцож чадна. Допингийн эсрэг агентлагаас 2020 оноос өмнөх үед ямар ч асуудал байхгүй гэсэн тул 2020 оноос өмнөх амжилтууд хэвээр үлдэнэ. Олимпын наадам, чөлөөт, сонгомолын ДАШТ, Европын аваргын тэмцээнүүд, Дэлхийн Цомын медалиудыг хураахгүй” гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top