Хамгийн ахмад сүмоч 51 настайдаа 50 хувийн амжилт үзүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Мэргэжлийн сүмогийн хамгийн ахмад бөх, Тацүнами дэвжээний Ханаказэ өнөөдөр Такасаго дэвжээний  Асашёорэйг ялж, 4 даваа, 3 унаатайгаар 50 хувийн амжилт үзүүллээ. Ханаказэ 51 настай бол өрсөлдөгч нь 16 настай, тэдний насны зөрүү 35 байлаа.

Ханаказэ бол Шёова, Хэйсэй, Рэйва эринд барилдсан анхны бөгөөд цорын ганц сүмоч.

Тэрээр 1986 он буюу Шёовагийн 61 онд мэргэжлийн сүмод элссэн. Хэйсэй эринд 2008 оны Намрын тэмцээнээс бусад бүх тэмцээнд оролцож, ийнхүү Рэйва эринтэй золгожээ. Тацүнами оякатагаасаа нэг жилийн өмнө мэргэжлийн сүмод орсон бөгөөд 2011 оны Нагоя башёгоос хойш хамгийн ахмад сүмочийн хэргэмийг зүүж байна.

Санданмэгийн зүүний 18-д эрэмблэгдэж байсан нь түүний хамгийн том амжилт юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(124.158.65.100) 2021 оны 09 сарын 27

тавин хувийн амжилт биш тавиас дээш хувийн амжилт гэж бичих байх аа. тавин хувь яг тал нь болчихно. качикоши гэдэг чинь давааны тоо илүү гэсэн үг. 8-7 буюу даваа нь тавиас дээш хувь.

4  |  0
Top