Холимог тулааны UFC холбооны хуучин аваргууд болох Жон Жонс, Жорж Сен-Пьер нар UFC-ийн Алдрын танхимд орлоо. Тэднийг танхимд залах ёслол Лас-Вегаст болсон юм.
Алдрын танхим дөрвөн хэсэгтэй. Шинэ, хуучин үеийн оддоос гадна, агуу тулаанч, шилдэг тулаан гэсэн хэсэг бий.
Жорж Сен-Пьер Шинэ үе хэсэгт заларсан бол Жонс Александр Густафссонтой хийсэн тулаанаараа Алдрын танхимын гишүүн болжээ.
Сэтгэгдэл ( 0 )