ЖҮДО: Сүзүки Кэйжи Японы эрэгтэй багийн дасгалжуулагч боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 27

Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар 2004 оны Афины олимпын аварга Сүзүки Кэйжи томилогдохоор болжээ.

Токиогийн олимпын наадамд таван алтан медаль хүртэж, рекорд амжилт тогтоосны дараа эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй ажлаа хүлээлгэн өгсөн билээ.
 


Энэ сарын 28-нд болох Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар Сүзүкиг албан ёсоор батлах гэнэ.

Сүзүки Кэйжи энэ жил 41 настай. Одоо Кокүшикан их сургуулийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Тэрээр шигшээ багт хүнд жингийн бөхчүүдийг хариуцан ажиллаж байв.

Харин Токиод 4 алтан медаль авсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масүчи Кацүюки дахин нэг олимпын цикл ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top