Сүмо бөхийн тэмцээн болгоны дараа хуралддаг Ёкозүнагийн зөвлөлийн ээлжит хурал Токио хотын "Кокүгикан" ордонд боллоо.
Зөвлөлийн тэргүүн Яно Хиронори шинэ аваргыг “Хакүхо барилдаагүй Намрын тэмцээнд шинэ ёкозүна Тэрүнофүжи үнэхээр сайн барилдаж, түрүүллээ. Түүний түрүүг өдөр тутмын хөдөлмөрийнх нь үр шим гэж өндөр үнэлж байна. Цаашдаа Ёкозүна хүний нэр төрийг хүч чадалтай хослуулан, дохён дээр, гадна ч сүмо бөхчүүдийн үлгэр жишээ болсон аварга байгаасай гэж хүсэж байна. Тэрүнофүжигийн хэлж буй үг нь ч илүү дутуу зүйлгүй, ёкозүнагийн хувьд итгэл найдвар хүлээлгэхэд болно гэж үзэж байна. Хүнд хэцүү зам туулж ёкозүна болсон хүн. Энэ бол түүний сэтгэлийн хат хүчийг харуулж байна” гэж магтлаа.
Харин озэки цолтнууд тун тааруу барилдсан талаар “Дараагийн ёкозүна, озэки гэж нэрлэхээр бөх байхгүй байгаа нь гунигтай. Зөвлөлийн гишүүд дараагийн ёкозүна хурдан гараасай гэж ярьж байсан. Озэкигоос доош сэкивакэ, комүсүби цолтой бөхчүүд хангалтгүй барилдлаа. Тэд 50 хувиа хийсэн ч 8-9 л давлаа. Маэгаширагуудаас тасарсан, ялгаатай зүйл алга” гэж шүүмжилсэн байна.
Сэтгэгдэл ( 6 )
muusain japan sumochid hend hamaatai ym
Тэр чинь Таканоива Баасандорж бус уу??
Тэр чинь Ган-эрдэнэ бишээ малаа
Ёкозүна цол авсан нь яахав.болж байна.Харумафужи аваргыгаа зодог тайлуулахад гол хорчин байсан даа.ах зах ёкозүна нараа хүндэлдэггүй ёстой л нохойн баас
Мундаг шүү, улам сайн барилдаарай, бэртэл гэмтлээс хол бай
nohoin baas