Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс энэ сарын 30-нд буюу маргааш их аварга Хакүхогийн зодог тайлах өргөдлийг авч хэлэлцэхээр болжээ.
Их аваргууд зодог тайлаад өөрийн нэрээр дэвжээ нээх эрхтэй байдаг ч энэ удаад Хакүхо “Магаки ояката” нэрээр дэвжээний туслах ояката болох шинжтэй.
Өнөөдөр болсон холбооны хурал дээр энэ талаар хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Хуралдаанд оролцсон нэгэн ояката сэтгүүлчдэд “Санал зөрөлдсөн” гэж л мэдээлсэн байна.
Холбооноос зодог тайлсан 13 бөхийн нэрийг зарлахад их аваргын нэр гарсангүй.
Сэтгэгдэл ( 0 )