Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон 2004 оны Афины олимпын аварга Сүзүки Кэйжи албан ёсоор ажилдаа орлоо.
Токиогийн олимпын наадамд таван алтан медаль хүртэж, рекорд амжилт тогтоосны дараа эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Иноүэ Косэй ажлаа хүлээлгэн өгсөн.
Иноүэ хоёр олимпын цикл ажилласан бол Сүзүки Кэйжи 2024 оны есдүгээр сар хүртэл буюу Парисын олимп дуустал ажиллана.
Японы жүдо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааны дараа Сүзүки Кэйжи “Парисын олимпын наадмын шигшээ багийн гол цөмийг Иноүэ дасгалжуулагчийн багаар бүрдүүлнэ. Түүний 9 жил хөдөлмөрлөж бүтээсэн ажлыг буюу Иноүэизмийг үргэлжлүүлнэ. Би Иноүэ дасгалжуулагчийн шигшээ багт хүнд жинг хариуцан ажиллаж байсан. Одоо ахлах дасгалжуулагч болоод ямар нэг хувьсгал, том шинэчлэл хийхгүй. Парисын олимпод эрэгтэй баг долоон жинд бүгдэд нь алтан медаль авах зорилготой. Бээжингийн олимпоос хойш 3 олимп дараалан алтан медаль авч чадаагүй байгаа +100 кг-д гоц анхаарна” гэж хэвлэлийн хурал дээр ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд аа үг хэлээр брш үйлдлээр энэ мэдэгдэлд хариу өгөх хэрэгтэй шүү