Японы жүдо бөхийн Гүйцэтгэх зөвлөлийн хурал болж, Токиод 4 алтан медаль авсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Масүчи Кацүюки дахин нэг олимпын цикл үргэлжлүүлэн, ажиллахаар болсон байна.
Масүчи Кацүюки “2024 оны олимп Парист болно. Энэ бол манай хамгийн том өрсөлдөгч болох Францын шигшээ багийн талбайд “тулаан” болно гэсэн үг. Гурван жилийн дараа Кларисс Агбеньену зэрэг ширүүн өрсөлдөгчидтэй гэрт нь өрсөлдөнө. Тэднийг ялахын тулд одооноос Японы шигшээ баг дотроо өрсөлдөөнийг бий болгоно. Нэг жинд ижил түвшний 4-5 бөхтэй болох хэрэгтэй” гэж хэвлэлийн бага хурал дээр ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )