Бээжингийн олимп гадаад үзэгчгүй явагдана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

“Бээжингийн өвлийн олимпын наадам гадаадын үзэгчгүй явагдана” гэж ОУОХ-ны хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Тэмцээний тасалбарыг зөвхөн эх газрын Хятадын иргэдэд л худалдаалах юм. Өөрөөр хэлбэл Хонконг, Макаогийн иргэд олимп үзэж чадахгүй.

Гадаадын үзэгчгүй явагдах шалтгаан мэдээж дэлхийг хамарсан цар тахал. Харин ковидийн эсрэг авах арга хэмжээ, үзэгчдээс шаардах бичиг баримт, тасалбарыг яаж авах зэрэг асуудлыг зохион байгуулагчид удахгүй олон нийтэд мэдээлэх юм.

Одоогийн байдлаар тодорхой болсон зүйл гэвэл вакцины бүрэн тунд хамрагдсан тамирчид тусгаарлагдахгүй, харин бусад нь 21 хоног карантинд байх болсон.  

Бээжингийн өвлийн олимпын наадам 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top