Прокурорууд "Алдвал галдана" аянд нэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

Баянзүрх болон Баянгол дүүргийн прокурорын газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Экологийн Цагдаагийн алба, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран зохион байгуулж байгаа “Алдвал галдана” аянд нэгдлээ.

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Алдвал галдана” ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өрнүүлж байгаа билээ.

Тус аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэн ажиллаж байна.  Өнгөрсөн жил нийслэлд 275 удаагийн шар өвсний түймэр гарч, 59.7 га талбай шатсан. 

Эдгээр түймэр нь иргэд самар түүх, аялал зугаалгад гарах, хашааны шар өвсөө шатаах, хог хаях зэрэг хүмүүсийн санамсар болгоомжгүй хийсэн үйлдлээс шалтгаалсан байна.

Байгальд ил задгай хаягдсан шил, асаагуур зэрэг нь нарны тусгалын нөлөөгөөр халж шаталт үүсгэдэг бөгөөд хуурайшилт ихтэй хавар, намрын улиралд түймэр гарах эрсдэлийг дагуулдаг. Ой хээрт явахдаа хог хаяхгүй байх, хаягдсан хогийг бусдад даатгаж орхихгүй халааслаад хогийн саванд хийж түймрийн аюулаас байгалиа хамгаалахыг уриалж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top