Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Унгарын нийслэл Будапештэд насанд хүрэгчдийн ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа бөгөөд түрүүч нь маргаашнаас Ослог зорино.
Монгол Улсаас Унгарт суугаа онц бөгөөд элчин сайд З.Батбаяр ДАШТ-д оролцох гэж буй багш дасгалжуулагч бусад хүмүүсийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв.
Элчин сайд З.Батбаярыг өчигдөр Унгарын Ерөнхийлөгчийн зарлигаар Загалмайн гавьяаны II одонгоор тус улсын Гадаад харилцаа, гадаад эдийн засгийн яамнаас шагнажээ. Тус нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас хүртсэн анхны хүн болсон түүнд манай багш, дасгалжуулагчид хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” олимпын наадмын хувцас, дурсгалын зүйлийг гардуулав.
Дашрамд дурдахад, Элчин сайд З.Батбаяр, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга нар чөлөөт бөхийн нэгэн багшийн удирдлага дор хичээллэж байсан. З.Батбаяр Унгар улсад тэмцээнд оролцсон чөлөөт бөх, жүдо, сагсан бөмбөгийн тамирчдад байнга туслаж, дэмждэг хүн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Нэг их сур болоод л элчин сайд хулээн авч уулзаад л байдаг, негеедуул нь сурсанаараа баахан шал арчих биз дээ, урамгуй
shobgor Ulzii baij bauna
усныгазрын дэд дарга байсан нөхөр элчин болчихсон байх шивдээ