Украины Засгийн газраас Токиогийн олимпод амжилттай оролцсон чөлөөт бөхийн тамирчдаа шагнаж урамшууллаа.
Эмэгтэй чөлөөт бөхийн дасгалжуулагч нарыг 500 мянган гривенээр шагнасан бол хүрэл медальт Ирина Коляденко, Алла Черкасова нарыг DS3 Crossback машинаар мялаасан юм.
Украины Спортын сайд Вадим Гутцайт “Бид чөлөөт бөхийн багийн амжилтад сэтгэл хангалуун байгаа. 2016 оны олимпод ямар ч медаль аваагүй бол Токиогоос медальтай ирлээ. Гурван жилийн дараа Парист улам амжилттай оролцоно гэдэгт итгэж байна” гэж ёслолын үеэр ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )