ДАШТ: Т.Түвшинтулга ялж, Э.Бямбадорж, Г.Ганхуяг нар ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 02

Өнөөдөр буюу аравдугаар сарын 2-нд Норвегийн Ослод чөлөөт бөх, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлж байнаө. Өнөөдөр эрэгтэй 61-74-86-125 кг-ийн жингийн барилдаантай.

Манайхнаас хамгийн түрүүнд 74 кг-ийн (29 бөх) жингийн Э.Бямбадорж гарч ирсэн. Тэрээр 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ираны Ё.Эмамичогад 12-2 оноогоор цэвэр ялагдлаа.
 


Дараа нь 61 кг-д (25 бөх) ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Кыргызстаны У.Жолдошбековтой барилдлаа. 5-3 ялагдаж байх үед Т.Түвшинтулга киргиз бөхийг түрэн орж ирэхэд нь давуулан шидсэн. Харин шүүгч киргиз бөхөд 1 оноо өгсөн байлаа. Манай тал чэллэнж шидэн, шүүгч нар бичлэг үзээд челленжийг буцаан, Киргиз бөхөд дахин нэг оноо өглөө. Ийнхүү цаг дуусах дөхөж байхад 7-3 ялагдаж эхлэв. Харин манай бөх барилдаан эхлэнгүүт хөлд нь орж 2 оноо, эргүүлээд 2 оноо авснаар оноог 7-7 тэнцүүлэн, сүүлийн оноогоор дараагийн шатанд шалгарлаа. Өрсөлдөгч нь Украины Yaroslav Hurskyy.
 


86 кг-д (25 бөх) Г.Ганхуяг Японы Х.Ишигүротой барилдаж, 4-7 ялагдлаа. Харин 125 кг-д М.Лхагвагэрэл дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид 1-11 ялагджээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 03

Туучийнуудыг ирэхээр нь зардлыг нь телуулбэл таарна, хариуцлагагуй

0  |  1
Зочин(64.119.31.186) 2021 оны 10 сарын 02

хаа ч очсон шал арчих бурханлаг сэтгэл манай Монголчуудад байдаг юм шүү

0  |  0
Top