Өнөөдөр буюу аравдугаар сарын 2-нд Норвегийн Ослод чөлөөт бөх, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэллээ.
Өнөөдөр эрэгтэй 61-74-86-125 кг-ийн жингийн барилдаантай.
Эрэгтэй 61 кг-д (25 бөх) барилдсан ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Кыргызстаны У.Жолдошбековыг 7-7 ялсан.
Дараа нь Украины Ярослав Гурскийтэй таарлаа. Эхний үед торгуулийн 30 секундэд оноо авч чадалгүй нэг оноо алдсан манай бөх хоёрдугаар үед хоёр удаа ард нь гарч, 4 оноо авснаар итгэлтэй сайхан яллаа.
Дараагийн тойрогт ОХУ-ын Абасгаджи Магомедовтай барилдана. Европын аварга, Дэлхийн цомын эзэн, дагестан залуу. 23 настай.
Сэтгэгдэл ( 0 )