Өнөөдөр буюу аравдугаар сарын 2-нд Норвегийн Ослод чөлөөт бөх, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэллээ.
Өнөөдөр эрэгтэй 61-74-86-125 кг-ийн жингийн барилдаантай.
Эрэгтэй 61 кг-д (25 бөх) барилдсан ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Кыргызстаны У.Жолдошбековыг 7-7 ялсан. Дараа нь Украины Ярослав Гурскийтэй таарч, 4-0-ээр мөн ялалт байгуулсан.
Ингээд шилдэг наймд 61 кг-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж буй, сүүлийн хоёр жилийн хугацаанд Дэлхийн цом, ЕАШТ, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Оросын аваргад хоёр жил дараалан “босоо” байгаа Абасгажи Магомедовтой хүч үзэж, цэвэр ялагдлаа. Магомедов тун нягт барилдаж, манай бөхийг эхний үе дуусахаас 20 секундын өмнө цэвэр яллаа.
Европын аварга, Дэлхийн цомын эзэн, дагестан залуу Абасгажи Магомедов 23 настай.
ОУХМ Т.Түвшинтулга, М.Лхагвагэрэлийн өрсөлдөгчид манай цагаар 22:30 минутаас хагас шигшээд ялалт байгуулбал маргааш дагах барилдаан хийх бол Э.Бямбадорж, Г.Ганхуяг нар үзэгчдийн суудалд шилжиж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Сайхан шалны алчуурууд юм аа, ий юмнууд яах ч гэж явдаг юм бэ, гэртээ л хэвтэж байхгуй
Шалны алчуурууд