Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо зодог тайлснаа албан ёсоор зарлан, "Кокүгикан" ордонд хэвлэлийн бага хурал хийлгэлээ.
Хуралд түүний хамт Миягино ояката оролцсон юм.
Миягино ояката “Хакүхо аварга маш хичээнгүй, сайн шавь. Бэлтгэл сургуулилтыг үнэн сэтгэлээсээ хийдэг. Нагоя башёд өвдөгний хүнд гэмтэлтэй барилдсан Хакүхог хараад дахин барилдуулаад байж чадахгүй гэж бодсон. Цаашдаа өөр шигээ олон сайн бөх төрүүлсэн сайн ояката болоорой” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
Сэтгэгдэл ( 0 )