Монгол бөхчүүдийн эхний өдрийн БАРИЛДААНЫ БИЧЛЭГ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Өчигдөр буюу аравдугаар сарын 2-нд Норвегийн Ослод чөлөөт бөх, сонгомол барилдааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) эхэлж, эрэгтэй 61-74-86-125 кг-ийн жингийн барилдаан болсон.

74 кг-ийн (29 бөх) жингийн Э.Бямбадорж 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ираны Ё.Эмамичогад 12-2 оноогоор цэвэр ялагдлаа.
 


 

61 кг-д (25 бөх) ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Кыргызстаны У.Жолдошбековтой барилдлаа. Оноо 7-7 тэнцсэн ч манай бөх сүүлийн оноогоор дараагийн шатанд шалгарлаа.
 


Т.Түвшинтулга Украины Ярослав Гурскийг 4-1 ялсан.
 

Шөвгийн наймд Европын аварга, Дэлхийн цомын эзэн, дагестан залуу Абасгажи Магомедовт цэвэр ялагдлаа.
 


86 кг-д (25 бөх) Г.Ганхуяг Японы Х.Ишигүротой барилдаж, 4-7 ялагдлаа.
 


Харин 125 кг-д М.Лхагвагэрэл дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид 1-11 ялагджээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top