Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёрдахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдана. Бас дагах барилдаантай.
Одоо тамирчид маань бүгд бэлтгэлийн танхимд ирээд байна. Өнөөдөр барилдах бөхчүүд бүгд жиндээ амжилттай орлоо. Одоо ковидийн шинжилгээ өгнө.
Хамгийн түрүүнд А дэвжээн дээр 125 кг-ийн М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай дагах барилдаан хийнэ. Дараа нь В дэвжээн дээр 61 кг-д Т.Түвшинтулга Туркийн Эмрах Орманоглутай барилдана.
57 кг-д Э.Бэхбаяр Казахстаны М.Картбайтай таарсан. 65 кг-д Т.Тулга эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Кени-Японы бөхчүүдийн хэн ялсантай нь барилдахаар болсон.
79 кг-д Б.Бат-Эрдэнэ 2020 оны Азийн аваргын мөнгөн медальтай Энэтхэгийн Б.Гоуравтай таарсан.
92 кг-д Д.Оргилох дэлхийн хошой аварга АНУ-ын Жэйден Кокстой оноолт таараад байгаа.
Одоогийн байдлаар финалд АНУ-ын 3, Ираны 2, Орос, Словак, Гүржийн тус бүр нэг бөх шалгараад байна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хот.
Сэтгэгдэл ( 0 )