Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёрдахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдана.
Эхлээд өчигдөр болсон 125 кг-ийн дагах барилдаанууд явагдлаа. М.Лхагвагэрэл Австрийн Йоханнес Людуширтай барилдлаа. Барилдааны эхэнд торгуулийн 30 секундэд оноо алдалгүй 1 оноо авсан манай бөх дараа нь мэх хийж, дэвжээнээс өрсөлдөгчөө түрэн гаргаад дахин нэг оноо авлаа. Улмаар хөлд орж, 2 оноо авснаар эхний үе 4:0. Хоёрдугаар үед маш сайн хамгаалснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.
Өрсөлдөгч нь Казахстаны Олег Болтин
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хот
Сэтгэгдэл ( 0 )