Б.БАТ-ЭРДЭНЭ Энэтхэгийн бөхийг оноогоор цэвэр ялав

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдаж байна.

79 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ тэгшитгэлийн барилдаанд өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Энэтхэгийн Балиан Гуровыг  оноогоор (10:0) цэвэр яллаа.

Түүний 1/8 шигшээгийн өрсөлдөгч нь Францын Сайфедин Алекма.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top