Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн барилдаан явагдаж байна.
65 кг (27 бөх)-д ОУХМ Т.Тулга эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт Японы Кайки Ямагүчитэй барилдлаа. Япон бөх идэрчүүдийн дэлхийн аваргын алтан медальтай бөх. Тун эвгүй өрсөлдөгч байлаа.
Т.Тулга түрж хөөгөөд 1 оноо авсан ч ардаа алдаж 1, 30 секундийн торгуулиар 1 оноо алдаж, барилдаан дуусах гэж байхад 1-2 ялагдаж явлаа. Ингээд дохио дуугарахтай зэрэгцэн, хөлд орон түрж гаргаад 1 оноо авч, оноог 2-2 болгосон. Сүүлийн оноогоор манай бөх ялсан ч Японы тал чэллэнж авсан. Шүүгч нар бичлэг үзээд челленжийг зөвшөөрөөгүй тул манай бөх 1 оноо авч, 3-2 ялалт байгууллаа. Одоо шөвгийн наймд Армений Вазген Теваньянтай барилдана.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хот
Сэтгэгдэл ( 1 )
Баярлалаа сайхан мэдээ бн