Иранчууд 4 жингийн финалд шалгарлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Чөлөөт бөх, сонгомол барилдааны ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 79 кг, 92 кг-ийн хагас шигшээ барилдаан явагдаж дууслаа.

65 кг-ийн жинд ОУХМ Т.Тулга Оросын Шахиевтэй барилдаж, 4-4 тэнцсэн ч тун маргаантай шүүлтээр ялагдлаа. Манай бөх маргааш хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай барилдана.

92 кг-д Жейден Кокс (АНУ) Ираны Камран Гасемпурт ялагдсанаар манай Дагвадоржийн Оргилох дагах барилдаан хийхгүй болжээ.

Хагас шигшээ барилдааны дүн

57 кг.

Томас Гилман (АНУ) - Хорст Лер (Герман) - 15:5

Алиреза Сарлак (Иран) - Сулейман Атли (Турк) - 7:4

65 кг.

Загир Шахиев (ОХУ) – Т.Тулга (Монгол) - 4:4. Загир Шахиевд ялалт өгсөн.

Амирмохаммад Язданишерати (Иран) - Алибек Осмонов (Кыргызстан) - 5:4

79 кг:

Рюки Ёшида (Япон) - Жордан Барроуз (АНУ) - 1:10

Ника Кенчадзе (Гүрж) - Мохаммад Ноходилареми (Иран) - 5:6

92 кг.

Жейден Кокс (АНУ) - Камран Гасемпур (Иран) – 3:3 Камран ялсан.

Магомед Курбанов (ОХУ) - Осман Нурмагомедов (Азербайжан) – 7:4

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top