Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэй 61-74-86-125 кг-ийн жингийн медалийн төлөө барилдаан болж байгаа.
Эрэгтэй 61 кг-д (25 бөх) барилдсан ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга Кыргызстаны У.Жолдошбековыг 7-7 ялсан. Дараа нь Украины Ярослав Гурскийтэй таарч, 4-0-ээр мөн ялалт байгуулсан.
Шилдэг наймд Оросын Абасгажи Магомедовтой хүч үзэж, цэвэр ялагдсан.
Өнөөдөр болсон дагах барилдаанд Туркийн Эмрах Орманоглутай барилдах байсан ч өрсөлдөгч гэмтлийн улмаас гарч ирсэнгүй.
Ингээд манай Түмэнбилэгийн Түвшинтулга Японы Тошихиро Хасэгаватай хүрэл медалийн төлөө барилдаж, 12:1 оноогоор цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 1 )
Юун сүнсгүй олон оноогоор пяд буудгийн