Б.Батбаяр: Т.Тулга 4:2 ялсан

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 03

Чөлөөт бөхийн ДАШТ-ий 65 кг-ын жинд ОУХМ Т.Тулга хагас шигшээд Оросын Шахиевтэй барилдсан барилдааны шүүлт маргаан дагуулаад байна. 4-4 оноо тэнцэн, орос бөх ялсан.

Энэ шүүлтийн талаар Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Цэвэр шүүгчдийн алдаанаас болж харамсалтай луйвардуулж байна. Ахин зарга мэдүүлсэн хариугаа хүлээж байна. Барилдааны төгсгөлд дасгалжуулагч 2+2=4 гэсэн оноотой санал нийлээгүй challenge хийсэн. Ингээд үр дүнд нь challenge won буюу бид заргаа авсан. Ингээд барилдаан 2:2 гэсэн онооноос үргэлжлэх байтал цагчин шүүгч ОХУ-ын бөхийн оноог хасаагүй төдийгүй дэвжээний шүүгч барилдааныг эхлүүлсэн. Ингээд манай Т.Тулга үлдсэн 22 секундэд тойрч ард нь гарч, 2 оноо авснаар 4:2-ын харьцаагаар ялалт авах байлаа” гэж бичжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top