М.Лхагвагэрэл: Ард түмнийхээ итгэлийг алдахгүй ОЛИМПЫН аварга болох болно

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. 

Өнөөдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд болж байгаа юм. 

125 кг-ын жингийн бөх М.Лхагвагэрэл эхний тойрогтоо Гүржийн алдарт бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид ялагдсан.

Дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширтай барилдаж, 4:0 ялсан.

Ингээд хүрэл медалийн төлөө Казахстаны Олег Болтинтой барилдлаа.

Эхлээд 2 оноо алдсан ч хөлд орж, дагаж эргүүлэн 4 оноо авсан манай бөх хоёрдугаар үед тун сайн хамгааллаа. Өөртөө итгэлтэй сайхан барилдаж, 5:3 ялан, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ ДАШТ-ий Монголын багийн анхны медаль. Токио олимпод шагналт байр эзэлсэн бол М.Лхагвагэрэл Ослогийн ДАШТ-д хүрэл медаль авлаа.

Барилдааны дараа М.Лхагвагэрэл "Сэтгэл их өндөр байна. Өдий хүртэл дэмжиж ирсэн бүх хүнд баярлалаа. Шигшээ багийн багш нартаа баярлалаа. Бөхийн спортод оруулсан багшдаа баярлалаа. Парисын олимп хүртэл хичээж, дэлхийн медалийнхаа тоог нэмнэ. Цаашдаа та бүхнийхээ итгэлийг алдахгүй, ОЛИМПЫН аварга болох болно" гэж ярилаа. 
 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Duu daruuxsn bgaarai(103.229.121.185) 2021 оны 10 сарын 05

Minii shavi manai nitag geed l baaxan yum garch ireed oyunbold shig tuvshinbayar shig ballalnaa manaixan

0  |  0
Ура(103.212.116.250) 2021 оны 10 сарын 05

САЙН БАЙЛАА. ЗАЛУУ ХҮҮХЭД ТОМ ЗОРИЛГОТОЙ БАЙХ ЗӨВ ШҮҮ. БАЯР ХҮРГЭЕ

0  |  0
Элдэв(202.9.46.243) 2021 оны 10 сарын 04

Зөвөө ТОМ МӨРӨӨДӨХ ёстой! Чи чаднаа! Баяр хүргэе Бахархаж байна.

0  |  0
5(139.5.216.81) 2021 оны 10 сарын 04

Амжилт хүсье

0  |  0
5(122.201.22.232) 2021 оны 10 сарын 06

Сохор аз

0  |  4
Зочин(202.126.90.136) 2021 оны 10 сарын 04

Олимпиин аврага болно харжл бгаарай бүх юм жижигхэн өт миинь

1  |  0
овид(64.119.27.226) 2021 оны 10 сарын 06

Үндэсний бөхөөс л хол бай, тэгвэл дэлхийд сайн барилдсаар л байх болно, үндсээр барилдаж гүзээ сууж, тулж зогсдог цувдай мэхтэй болж хачин тэнэг зан ааштай хүн болохоос байнга сэргийлж явах хэрэгтэй шүү дүү хүү

5  |  0
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 06

Олимпын аварга болно л гэнэ шуу, том бааж байна аа, хурэл аваад ингэж бултэрч байгаа юм чинь алт авчихсан бол яах байсан бол кк

1  |  4
Top