Норвегийн Ослод чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна.
Өчигдөр эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингийн медалийн төлөө барилдаанууд болж өнгөрлөө.
Хүнд буюу 125 кг-ын жинд барилдсан манай бөх М.Лхагвагэрэл ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, бөх сонирхогчдоо баярлууллаа.
Тэрээр эхний тойрогтоо Гүржийн алдарт бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид ялагдсан. Дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширтай барилдаж, 4:0 ялсан.Ингээд хүрэл медалийн төлөө Казахстаны Олег Болтинтой барилдаж, 5:3 ялсан юм.
Медаль гардуулах ёслолын дараа М.Лхагвагэрэл “Энэ дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр барилдсан бөхчүүдээс анхны медалийг авсандаа баяртай байна. Үлдсэн тамирчиддаа амжилт хүсье. Энэ медаль минь булган сүүлтэй байх болтугай. Сэтгэгдэл маш өндөр байна. Хоёр сарын өмнө Токиогийн олимпод хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсан. Харин сая дутуугаа гүйцээж, ДАШТ-ээс медаль авсандаа баяртай байна. Токиогийн олимпоос медаль авсан тамирчидтай хамт медалийн тавцанд зогслоо. Их баяртай байна” сэтгэгдлээ хуваалцлаа.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хотоос
Сэтгэгдэл ( 6 )
Ээ энэ бөхчингүүдийн шунал уу, медаль авсан тэмцээн нь ч дуусаагүй байхад л байр, машин нэхээд л, янз бүрийн амьтад хөлсөлж хатгаас хийлгээд эхлэх юм аа
Наадамд 5давахад байр ,машин өгдөг оркууд одоо л өгдөг цаг даа
Ард түмнээ баярлуулж чадлаа, заавал олимпын медальтан болоорой...
Нэг муу чөлөөтийн ДАШТ-ын хүрлийг байр, машинаар байлах ч арай хэтэрнээ, чөлөөт ямар дэлхийн спорт уу, ДАШТ ямар олимп уу
Завхан аймгийн байх байх.Ц.Цэрэнпунцаг байр машин өгөөрэй.
Molomiin mungutei tentseh maedal shu hoshuursan humuus ter bairaa mashinaa uguurei