“Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хоёр дахь өдөр “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл, 2016 оны Азийн АШТ-ий хүрэл, 2014 оны оюутны дэлхийн аварга, ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга 61 кг-ын жинд тавдугаар байрт шалгарав.
Тэрбээр тэгшитгэлд Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 7:7-гоор ялсан.
1/8 шигшээд Украины Ярослав Гурскийг 4:1-ээр давсан.
Шөвгийн наймд ОХУ-ын Абасгажи Магомедовт цэвэр ялагдсан.
Дагах барилдаанд Туркийн Эмрах Орманоглутай барилдах байсан ч өрсөлдөгч гэмтлийн улмаас барилдаагүй.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Тошихиро Хасегавад оноогоор цэвэр (1:12) ялагдав.
Сэтгэгдэл ( 0 )