Эрээн рүү нүүрс тээвэрлэж явсан галт тэрэгний ачаа шатжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр "Дорноговь аймаг, Замын-Үүд өртөөний гуравдугаар зам дээр нүүрс ачсан галт тэрэгний чингэлэгнээс утаа гарч байна" гэх дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу аймгийн Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид дөрвөн км замыг туулан 07:46 цагт очиход Даланжаргалан сумын “Олон-Овоо” өртөөнөөс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын "Эрээн" өртөөний чиглэлд нүүрс тээвэрлэж явсан 2808 дугаар ачааны галт тэрэгний чингэлэгт нүүрс шатаж байсныг унтраасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top