“Осло-2021” ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.
Эрэгтэй 65 кг-ын жинд ОУХМ Төмөр-Очирын Тулга эхний тойрогт хийлсэн.
Дараагийн тойрогт Японы Кайки Ямагүчитай барилдаж, 3:2-оор ялсан.
1/4 шигшээд Армений Вазген Теваняныг 2:1-ээр ялснаар хагас шигшээд шалгарлаа.
Хагас шигшээд ОХУ-ын Загир Шахиевтай барилдаж 4:4-өөр бүхэл онооны чанараар харамсалтай ялагдал хүлээв.
Манай бөх өнөөдөр хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохит, Туркийн Киличсаллаян нарын ялсантай барилдана.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хотоос
Сэтгэгдэл ( 4 )
Хүрэл авлаа цэвэр яллаа
Сайн барилджээ. Дасгалжуулагч гэж мал нь юу харж байдаг байнаа. Ёстой МАЛ байнаа тэр нэг хүүр. Татаварын мөнгөөр зугаалсан ажилаа мэддэггүй Малуу тэ
Үнэхээр сайн барилджээ.
Муусайн юмнууд луйвардсан байна