“Осло-2021” ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 79, 92 кг-ын жингийн барилдаанууд явагдлаа.
79 кг-ийн жинд ОУХМ Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ тэгшитгэлийн барилдаанд Энэтхэгийн Балиан Гуровыг оноогоор (10:0) цэвэр яллаа.
Дараа нь 1/8 шигшээд энэ жилийн Европын дэд аварга Францын Сайфедин Алекмад 5:7-гоор ялагдлаа.
92 кг-ийн жинд Дагвадоржийн Оргилох тэгшитгэлийн барилдаанд АНУ-ын Жейден Кокстой барилдаж, 2:13-аар ялагдлаа.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний даваанд Казахстаны Мейрамбек Картбайг 10:5-аар ялав.
Тэрбээр дараагийн даваанд Беларусын якут бөх Арыйан Тютринд 1:3-аар ялагдлаа.
Сэтгэгдэл ( 2 )
Sain bn shu manai hed
belarustai mash hariutslaggui barildlaa,yalchihaar boh haragdana