Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны аваргууд, медальтнууд өчигдөр (2021.10.03) тодорлоо.
Ираны баг хоёр алтан медаль авсан бол ОХУ, АНУ-ын баг тус бүр нэг алтан медаль авсан. Энэ жилийн ДАШТ-д Ираны баг тун хүчирхэг байна. Өнөөдөр болох 4 финалын барилдаанд 4 иран бөх шалгарсан байгаа. Тэд хөгжөөн дэмжигч маш ихтэй, ордон доргитол “Иран, Иран” хэмээн хашгарч байна. Энэ өдөр Хасан Язданишариати, Кайл Дейк нар дэлхийн гурван удаагийн аварга боллоо. Кайл энэ ялалтынхаа дараа Парисын олимп хүртэл 74 кг-д барилдана гэдгээ зарлалаа.
Осло 2021, ДАШТ-ий медальтнууд
61 кг
1. Абасгаджи Магомедов (ОХУ)
2. Дэйтон Дуэйн Фикс (АНУ)
3. Арсен Арутюнян (Армен)
3. Тошихиро Хасэгава (Япон)
74 кг
1. Кайл Дейк (АНУ)
2. Таймураз Салказанов (Словак)
3. Тимур Бижоев (ОХУ)
3. Фазиль Эрлимаз (Турк)
86 кг
1. Хасан Яздани (Иран)
2. Дэвид Тэйлор (АНУ)
3. Абубакар Абакаров (Азербайжан)
3. Артур Найфонов (ОХУ)
125 кг
1. Амир Заре (Иран)
2. Гено Петриашвили (Гүрж)
3. Таха Акгюль (Турк)
3. М.Лхагвагэрэл (Монгол)
Сэтгэгдэл ( 0 )