Харүмафүжи ЁКОЗҮНАГИЙН ЁСЛОЛД оролцлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 04

В.Даваа, Токио хот

Өчигдөр буюу энэ сарын 3-нд Токио хотын "Кокүгикан" сүмогийн өргөөнд мэргэжлийн сүмогийн 63 дахь ёкозүна Асахифүжи, Исэгэхама ояката 60 насныхаа ойг тохиолдуулан аваргын дохёнд гарах ёслол үйлдлээ.
 


Исэгэхама багшийн шавь нараас анх маэгашира цол хүртсэн Аминишики, одоогийн Ажигава ояката, мөн Исэгэхама дэвжээнээс төрсөн гарын шавь болох сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи  Д.Бямбадорж нар дохён ёслолд багшдаа шадарлав.

Исэгахама оякатагийн 60 насны ойн дохион ёслол коронавирусний уршгаас шалтгаалан нэг жил хойшлоод байсан юм.
 

Ёслолд Исэгэхама дэвжээний дэмжигчид, улс төр, эдийн засаг, соёл урлаг, шинжлэх ухааны салбарын алдартанууд, нутгийн иргэдийн төлөөлөл нийт 2000 гаруй зочин Сүмогийн өргөөнд хүрэлцэн ирсэн байлаа.

63 дахь аварга Асахифүжи ба Исэгэхама ояката нь Японы Аомори аймгийн уугуул 1960 оны 7сарын 6-эд төрсөн. Монголын анхны зургаан сүмоч мэргэжилд барилдаж эхлэхэд тэдэнтэй адил Оошима дэвжээнд аварга цолтой барилдаж байсан түүхтэй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(66.181.181.224) 2021 оны 10 сарын 13

teneg yumuig yund dursana gej. zalu meh muu argaar garch irsen hogiin shaar

0  |  0
Болд(66.181.161.42) 2021 оны 10 сарын 05

Тэринофүжийгийн багш шиг харагдаад байхын, биш юмуу. Тэр талаар огт дурсаагүйг бодоход

1  |  0
Top