Норвегийн Ослод болж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэй 55 кг-д Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар барилдана.
Ө.Батзул эхлээд 2020 оны Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Канадын Nishan Preet Singh RANDHAWA-тай таарсан.
Эхний минутын дотор л 4 оноо авсан манай бөх энэ барилдаанд 10:0 оноогоор цэвэр ялсан. Дараагийн тойрогт тэр олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, АНУ-ын Кайл Снайдертай барилдана.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хотоос
Сэтгэгдэл ( 3 )
Снайдерыг арай л барахгүй байх..гэхдээ шийдсэн юмаа хийгээд л дуусгах хэрэгтэй.
Энэ шалны алчуур америк бөхөд юм болохгүй ээ, одоо ч сэтгэл санаагаар аль эрт явчихсан л байгаа биз
Heden tenge heregtei l bgaa bh daa