Норвегийн Ослод болж байгаа бөхийн төрлийн ДАШТ-ий гурав дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 70 кг-д Б.Батмагнай, 97 кг-д Ө.Батзул, эмэгтэй 55 кг-д Э.Сумьяа, 62 кг-д Э.Гантуяа нар барилдана.
Эмэгтэй 55 кг-д 14 бөх барилдана. Э.Сумьяа эхний тойрогт 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын сүүлийн хоёр жилийн аварга, ОХУ-ын Ольга Хорошавцеватай барилдлаа.
Орос бүсгүй манай бөхийг юу ч хийлгэсэнгүй гэхэд болно. Эхний үед 4:0 илүүрхсэн Ольга Хорошавцева оноогоо ахиулсаар 6:2 яллаа.
Одоо Ольга Хорошавцеваг финалд үлдвэл дагах барилдаан гарна.
Гэрэл зургийг Д.Нямбилэг, Осло хотоос
Сэтгэгдэл ( 1 )
Mash saihan