Норвегид болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэй 125 кг-ын жинд манай бөх М.Лхагвагэрэл хүрэл медаль авсан билээ.
Тэрээр эхний тойрогтоо Гүржийн алдарт бөх, олимпын мөнгө, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Гено Петриашвилид ялагдсан.
Дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширтай барилдаж, 4:0 ялсан.
Хүрэл медалийн төлөө Казахстаны Олег Болтинтой барилдаж, 5:3 ялан, дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ. Энэ ДАШТ-ий Монголын багийн анхны медаль.
Сэтгэгдэл ( 0 )