ДАШТ: Т.Тулга цэвэр ялж, хүрэл медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Чөлөөт бөхийн ДАШТ үргэлжилж байна. 

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Т.Тулга хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Рохит Рохиттой барилдлаа.

Өчигдөр ОХУ-ын бөхөд тун харамсалтайгаар ялагдсан манай бөх энэ удаад ямар ч хийгүй сайхан барилдаж, энэтхэг бөхийг 20 секунд дутуу байхад цэвэр яллаа. 

Уг нь түүний медалийн өнгө өөр байх ёстой байлаа. Харамсалтай нь, шүүлтийн алдаанаас болж, хүрэл дээр буулаа. Токиод олимпын найдвар гэж яваад медальгүй хоцорсон залуу Ослод дэлхийн медаль авч чадлаа. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 05

Орост луйвардуулж хожигдоогүй бол алт авах байсан юм гэсэн, сэрчихгүй бол бас сайхан л зүүд шүү, ккк

0  |  0
Зочин(202.126.88.185) 2021 оны 10 сарын 05

Чөлаатийнхөнд хүрлээ дээш гарч байсан түүх байна уу, үсрээд л хүрэл

0  |  0
Заанка(192.82.78.6) 2021 оны 10 сарын 05

Барилдааны хувьд жингийнхээ томчуулаас дутах юм алга.Барилдааны явцад алдаа гаргалгаа засвал олимп дэлхийн аварга болно шүү. Амжилт хүсье.

1  |  0
Баярлалаа(202.126.89.90) 2021 оны 10 сарын 05

Баярлалаа хүү минь

1  |  0
Top