Жордан Барроуз: Одоохондоо 79 кг-ын жиндээ үлдэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Америкийн Жордан Барроуз чөлөөт бөхийн найман ДАШТ-д дараалан оролцож, бүгдэд нь медаль авсан. Гэхдээ энэ жил 79 кг-ын жинд авсан юм.
 


Ослод дэлхийн тав дахь алтан медалиа авсныхаа дараа тэр сэтгүүлчдэд “Олимпод очоод ялагдах муу хэрэг ч олимпод оролцож чадахгүй байна гэдэг бүр муу зүйл. Маш хүнд хэцүү хагас жилийг өнгөрүүллээ. Шигшээ багт багтаж чадаагүйдээ их гутарсан. ДАШТ-д оролцох шигшээд багтах боломжийг хүлээж байлаа. Би чөлөөт бөхөд дуртай, хайртай, дахин ялан дийлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа тул зодог тайлах талаар бодоогүй. Би барилдах болно. Одоохондоо 79 кг-д үлдэнэ. Энэ жиндээ хоёр жил барилдаад, олимпын жинд шилжинэ. 79 кг-д өрсөлдөөн бага тул би гэр бүл, эхнэр, хүүхдүүддээ илүү цаг гаргаж чадна. Тийм ээ, би олимпын аварга, дэлхийд таван удаа шилдэг болсон ч бас дэлхийн шилдэг нөхөр, аав баймаар байна. Гэр бүлтэйгээ их цагийг өнгөрүүлмээр байна. Токиогийн олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялагдсаныхаа дараа дэлхийд түрүүлсэндээ баяртай байна. Би 2024 оны Парисын олимпод өрсөлдөж чадна гэдгээ харуулж чадлаа” гэж ярилаа. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top