Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 4 жингийн барилдаанаар эхэлж, эрэгтэй 70, 97, эмэгтэй 55, 62 жингийн аваргууд тодрох юм.
Аравдугаар сарын 5
16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.
22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.
00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70, 97 кг.; эмэгтэй 55, 62 кг.
Эрэгтэй 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул, Македоны Магомедгажи Нуровтой, эмэгтэй 62 кг-д Энхбатын Гантуяа ОХУ-ын Алина Касабиеватай дагах барилдаан хийж, ялбал хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно.
Эмэгтэй 50 кг-д Долгоржавын Отгонжаргал эхлээд Туркийн Эвин Демирхантай барилдана. Эвин 26 настай. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018, 2019 оны Европын АШТ, 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. 2017 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, 2017 оны U-23 дэлхийн аварга.
53 кг-д Олимп, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 финалд 2019 оны World U23-ийн хүрэл медальт Туркийн Zeynep Yetgil, Европын АШТ-ий хос хүрэл медальт, Германы Анника Вендле хоёрын ялсантай барилдана.
65 кг-д Түвшинжаргалын Энхжин Пан Америкийн аварга, Америкийн Форрест Молинаритай таарсан.
76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам Литва улсын Kamile Gaucaite-тэй барилдах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )