"Рио-2016" олимпын аварга, 2012 оны олимпын мөнгөн медальт, Гүржийн бөх Владимир Хинчегашвили энэ жил Токио олимпын эрхээ авч чадалгүй зодог тайлсан билээ.
Их спортоос холдсон нэрт тамирчин улс төрд орж, “Гүржийн мөрөөдөл” намд элссэн юм.
Энэ сарын эхээр болсон Гори хотын даргын сонгуульд Владимир өрсөлдөж, 53.2 хувийн саналаар ялалт байгуулсан байна.
Гори бол түүний төрөлх хот.
Сэтгэгдэл ( 0 )