ОСЛО-2021: Н.Загардулам ялж, Т.Энхжин ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50-53-65-76 кг дөрвөн жингийн барилдаан явагдаж байна.

65 кг-д Түвшинжаргалын Энхжин Пан Америкийн аварга, Америкийн Форрест Молинаритай таарч барилдан, цэвэр ялагдлаа.

76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам Литва улсын Kamile Gaucaite-тэй барилдаж, 4:0 яллаа. Дараагийн тойрогт 2017 оны U23 ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын мөнгөн медальт Германы Франци Рейделтэй барилдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top