Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50-53-65-76 кг-ын дөрвөн жингийн барилдаан явагдаж байна.
Эмэгтэй 50 кг-д Долгоржавын Отгонжаргал Туркийн Эвин Демирхантай барилдлаа. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2018, 2019 оны Европын АШТ, 2019 оны Европын наадмын хүрэл медальтай. 2017 оны Газрын дундад тэнгисийн орнуудын наадмын аварга, 2017 оны U-23 дэлхийн аварга турк бөхийг 11:2 илт давуу ялсан.
Дараагийн тойрогт Панамерикийн АШТ-ий сүүлийн хоёр жилийн хүрэл медальт, Бразилийн Камила Барбосатай барилдаж, цэвэр яллаа.
Шөвгийн наймд Японы Рэмина Ёшимотод цэвэр ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )