Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50-53-65-76 кг-ын дөрвөн жингийн барилдаан явагдаж байна.
76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам Литва улсын Kamile Gaucaite-тэй барилдаж, 4:0 яллаа.
Дараагийн тойрогт 2017 оны U23 ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын мөнгөн медальт Германы Франци Рейделтэй барилдаж, 14:11 яллаа.
Манай бөх шөвгийн наймд Европын аварга Эстонийн Эпп Мяэтэй барилдаж, 2:12 оноогоор цэвэр ялагдлаа.
Ийнхүү өнөөдөр барилдсан манай 4 бөх бүгд ялагдлаа. Харин дагах барилдаанд гарсан хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдана.
Сэтгэгдэл ( 0 )