Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50-53-65-76 кг дөрвөн жингийн барилдаан явагдаж , хагас шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.
Эмэгтэй 50 кг-д Долгоржавын Отгонжаргалыг ялсан Японы Рэмина Ёшимото, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардуламыг давсан Эстонийн Эпп Мяэ, 65 кг-д Түвшинжаргалын Энхжинг ялсан Америкийн Форрест Молинари нар шалгаран үлдээд байна.
Хагас шигшээд шалгарсан бөхчүүд
50 кг.
Надежда Соколова (ОХУ) - Сара Хильдебранд (АНУ)
Ремина Ёшимото (Япон) - Алина Вук (Румын)
53 кг.
Кристина Береза (Украин) - Юлия Леорда (Молдов)
Акари Фужинами (Япон) - Катаржина Кравчик (Польш)
65 кг.
Форрест Молинари (АНУ) - Мива Морикава (Япон)
Ирина Рингач (Молдов) - Мими Христова (Болгар)
76 кг.
Эпп Мяэ (Эстони) - Айпери Медет Кызы (Кыргызстан)
Аделин Грэй (АНУ) - Самар Хамза (Египет)
Сэтгэгдэл ( 1 )
Машиндуулсан өдрөө байлаа