Д.Отгонжаргал дагаж барилдана

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эмэгтэй 50-53-65-76 кг дөрвөн жингийн барилдаан явагдаж, шигшээд барилдах бөхчүүдийн нэрс тодорлоо.

Эмэгтэй 50 кг-д Долгоржавын Отгонжаргалыг ялсан Японы Рэмина Ёшимото, 76 кг-д Найгалсүрэнгийн Загардуламыг давсан Эстонийн  Эпп Мяэ, 65 кг-д Түвшинжаргалын Энхжинг ялсан Америкийн Форрест Молинари нар шалгаран үлдээд байна.

Ремина Ёшимото (Япон) Румыний Алина Вукийг 11-0 ялснаар өнөөдөр тун цогтoй сайхан барилдаж байгаа Долгоржавын Отгонжаргал дагах эрхтэй боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top