Ө.Батзул хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Норвегийн Ослод болж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-д өнөөдөр эрэгтэй 97 кг-ын жингийн медальтнууд тодорлоо.

Эрэгтэй 97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул барилдсан.

Ө.Батзул эхлээд 2020 оны Панамерикийн АШТ-ий хүрэл медальт Канадын Nishan Preet Singh RANDHAWA-тай таарч, 10:0 оноогоор цэвэр ялсан.
 


Дараа нь АНУ-ын Кайл Снайдерт 14:4 оноогоор цэвэр ялагдсан.
 


Дагах барилдаанд Македоны Магомедгажи Нуровтой дагах барилдаанд таарч, 6:0 яллаа.

Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Ираны Mojtaba Mohammadshafie GOLEIJ-тэй барилдлаа. Юу ч хийж амжаагүй, чадаагүйбайтал Ираны бөх оноо цуглуулсаар нэг мэдэхэд 10: 0 болэ, иран бөх оноогоор цэвэр яллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 06

Ийм муу улсыг зардал чирэгдэл болж тэмцээнд явуулах ямар хэрэг байдаг юм бол

0  |  0
f(202.21.109.44) 2021 оны 10 сарын 06

boli boli

0  |  0
Top